Tuesday, April 29, 2008

Унаж байгаа бизнесийг аврах үе шатууд

Тэд юунд ч юм найдаж, хамгийн тїрїїнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхїї шинэ ажил­тан байгууллагын їйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагїй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес улам дордсоор…1. Хїмїїсийн санаа бодлыг сонсох Юун тїрїїн захирлуудын зєв­лє­лийг яаралтай хуралдуулах нь зїйтэй. Мєн бизнесийн зєвлєгєє єгєгч мэргэ­жилтнїїд болон єєрийн компанийн нєлєє бїхий ажилтнуудыг ч орол­цуу­лах шаардлагатай. Учир нь тэд халуун цэг дээр нь ажиллаж байгаа хїмїї­сийн хувьд манай компани яагаад уналтад оров, яагаад борлуулалт буу­рав, юунаас болж хэрэглэгчдээ алдав зэрэг хэрэг­цээт мэдээллийг єгєхєєс гадна яаж энэ хїнд байдлаас гарч болох вэ гэдэг талаар їнэтэй санаануудыг хэлж єгєх болно. Энэ уулзалтын заримыг та кори­дорт тамхи татаж байхдаа, їдийн хоол хамт идэхдээ, їдэш шар айраг уунгаа… гээд л хаана ч хийж болно. Учир нь ширээ­ний ард, ал­бан ёсны бай­дал­тай бол­могц ажилт­­нууд биеэ барьж, нээл­т­тэй байж чадах­гїй, їг хэлэ­хээ­сээ эмээх болно. 2. Шинэ бизнес тєлєвлєгєє хийх Дараа нь та мэргэжлийн хїмїїс болон ажилт­нуу­дын­хаа санаануудыг харгалзаж тусгасан бизнесийн шинэ тєлєвлєгєє бичих шаардлагатай. Энд бїх зїйлийг тооцсон байна шїї. Ирээ­дїйд учирч болох эрсдэл, аюул, тїїнийг хэрхэн тойрч болох зэргээр сайнтай, муутай нь хамт бичих шаард­ла­га­­тай. Энэ тєлєвлєгєє нь ажилтнууд болон удирдлагын баг, хєрєнгє оруу­лагч­дад компани ирээ­дїйд хэрхэн ажил­лах вэ гэдгийн талаар ойлголт єгєхєд оршино. Мєн энд ажилтнууд, хє­рєн­гє оруу­лаг­чид, удирдлагууд ком­па­ний­хаа ирээ­дїйн хувь заяаны тєлєє юу хийж болох тухай, тэднээс юу хїсэж бай­гаа­гаа маш тодорхой зааж єгвєл зохино.3. Хєндлєнгийн харилцагч байгуул­лагуудтай уулзахНэгэнт тє­лєв­лєгєєний эх­ний ху­вил­барыг гарга­сан бол та хєнд­лєн­гийн хїмїїстэй уул­­заж, зєвлєлдєх нь зїй­тэй. Їїнд харил­цагч банк, даат­га­лын ком­пани, бэлт­­гэн ний­лїї­лэгч ком­­па­ниуд чинь ор­но. Бизнес юу­наас болж унаж эхэл­сэн, энэ хїнд­­рэ­­лийг даван туулахын тулд тэд­ний зї­гээс ямар тус­ламж хэрэгтэй бай­гаа талаар хїсэл­тээ шууд хэл. Жи­шээ нь банкнаас тодорхой хугацаатай­гаар цалингийн зээл авах, бэлтгэн нийлїїлэгчээс дараа тєлєх болзол­той­гоор тїїхий эд авах, эсвэл тээврийн зардлыг тодорхой хугацаанд бэлтгэн ний­лїї­лэгч хариу­цах гэх мэт олон асуудлыг зохицуулж болно. Нэгэнт л танай компани тэдний харилцагч, їйл ажиллагаа нь хэвийн явагдаж байвал тэдэнд л хэрэгтэй учир танд тус болж юуны магад. 4. Татвараас хєнгєлєгдєх Татварынхантай уулз. Бодит бай­дал ямар байгааг танилцуул. Мєн юу хїсэж байгаагаа шуу хэл. “Энэ бизнес унаж байгаа учир босгох шаардлагатай байна. Бидний тооцоо­гоор нэг жил хагасын дараа эргээд хєл дээрээ босно. Тэр болтол татвараа тэд хїртэл хувиар багасгах боломжтой юу” гэж шууд л харьц. Гэхдээ мэдээж эрх мэдэлтэй удирдлагуудтай нь харьцах шїї дээ.5. Ажилтнуудтайгаа уулзах, зєвлєгєє єгєхАжилтнуудаа байгууллага дээр хийгдэх гэж байгаа єєрчлєлтїїдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Юунаас болж алдсан, одоо цаашид ямар зах зээл дээр хэрхэн ажиллах гэж байгаа, бай­гуул­лагад ямар шинэ єєрчлєл­тїїдийг оруул­сан гэдгийн талаар. Єєрийн хї­чийг та тэдний хурдтай нийцїїлж байж л хєгжих тул тэдний алдаа, цаашид ажил­лах шинэ дїрэм журмыг мєн танил­цуулах хэрэгтэй. 6. Шаардлагагїй, їр ашиггїй зардлуудыг илрїїлж, бууруулахАшиглагддаггїй том єрєє, талбайг бусдад хєлслїїлэх, эсвэл цахилгаан дулааныг нь хаалгуулах, унаа, утас зэрэг хангамжийн зардлуудыг бууруу­лах, зардал их гаргадаг тоног тєхєє­рємж, унаа машиныг тїр хугацаанд би­тїїмж­лэх, эсвэл єндєр єртєгтэй тїрээ­сийн байрнаас гарах гэх мэт. Энэ тактик бол сїїлийн арав гаруй жилд тун амжилттай хэрэглэгдэж байгаа арга юм. 7. Цомхон бїтцээр ажиллах Зєвхєн чадварлаг, хурдтай, хїчтэй ажилт­нуу­даа авч їлдэх буюу орон тооны цом­хот­гол хийх. Хамгийн гол нь бизнес цааш амьд їлдэхийн тулд ингэхээс єєр аргагїй болсон гэдгээ тэдэнд ойл­гуу­лаарай. Эсвэл тэдгээр ажилт­нуу­дад урт хугацааны цалингїй чєлєє єгч, биз­нес хєл дээрээ боссоны дараа эргээд ажилд авах болно гэдгээ хэлж, хол­боо барих утас хаягийг нь авч їлдэж болно шїї дээ. 8. Ашиггїй бїтээг­дэ­хїї­ний їйлдвэрлэлийг зогсоох Їйлдвэрлэж буй бїтээгдэхїїн тус бїрийн эдийн засгийн тооцоо, шинжилгээг нарийвчлан хийгээрэй. Ямар бїтээгдэхїїнээс хэдэн тєгрє­гийн орлого олдог, хэдийг зарцуулдаг, тогтмол зардал нь хэд, хувьсах зардал нь хэд гардаг, цаашид тус бїтээг­дэ­хїї­­ний їнэ зах зээл дээр єсєх ханд­ла­га­­тай байна уу, їгїй юу, тїїхий эдийн їнэ єсєх її, їгїй юу гэдгээ тус бїрт нь таамаглаж, єндєр зардал зар­цуул­даг хэрнээ ашиг бага єгдєг бїтээг­дэхїїний їйлдвэрлэлийг зог­соох хэ­рэг­тэй. Гагцхїї хамгийн єндєр їр ашиг бїхий, мєн єєрсдийн хамгийн сайн хийж чаддаг бїтээгдэхїїнээ л авч їлдээрэй. 9. Шинэ ирээдїйн тєлєє ажиллахИнгээд та багагїй зїйлийг хийж амжуулаа. Одоо шинэ бїтэц бїрэл­дэ­хїїн­тэйгээр ямар зах зээл дээр хэрхэн ажиллах, юун дээрээ анхаарах, хэн нь юуг хариуцах зэргийг тусгасан на­рийв­чил­сан тєлєвлєгєє боловсруулах їлд­лээ. Та аль болох їр ашигтай, ирээ­дїйг чиглэн ажиллах ёстой. Шинэ бї­тээг­дэхїїн, їйлчилгээ, технологи зэр­гийг нэвтрїїлж тїїгээрээ зах зээл дээр давамгайлагч болохыг хичээ. Унаж байгаа бизнест энэ л хамгийн чухал алхам болно.

Зангидсан гар шиг баг бүрдүүлэх

Зангидсан гар шиг баг бүрдүүлэхдээ...

Суут сэтгэгч Макиавилли “Найз нартаа илүү ойр байснаас дайсандаа ойр байсан нь дээр” гэсэн байдаг. Үнэхээр бид өөрсдийг маань хэн тойрон хүрээлж байгааг мэддэггүй. Дайснаа илүү сайн мэддэг, түүнээс ямар муу цохилт ирэхийг таамаглаж чаддаг хэрнээ ойрын хүмүүсээс ямар цохилт ирэхийг нь зүүдэлдэг ч үгүй. Гэтэл цохилт ихэвчлэн тэр зүгээс л ирдэг шүү дээ.Тиймээс та багаа зөв бүрдүүлж чадаж уу, үгүй юу гэдгээ шалгах хэрэгтэй. Доор дурдах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа нэг удаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой.Таны амжилтанд хамт баярладаг хүмүүс Танд сайн санадаг хүмүүс байх ёстой. Тэд таны амжилт, ололтоор баярлаж, таныг өрсөлдөгчөө гэж хардаггүй хүмүүс бөгөөд ололт амжилт тань тэдний атаархлыг төрүүлдэггүй байх ёстой. Ийм хүнийг олох хэцүү л дээ, гэхдээ багт чинь заавал ийм хүн байх ёстой юм шүү.Таныг мэдлэгээрээ нөхөж чаддаг хүмүүс Ухаантай хүмүүс ихэвчлэн өөрөөсөө илүү мэдлэгтэй, бас өөрөөсөө ялгаатай мэдлэгтэй хүмүүсийг хамтрагчаараа сонго­дог. Яагаад гэвэл ийм тохиолдолд та тэд­ний өрсөлдөгч нь биш, харин жинхэнэ хамтран зүтгэгч нь болдог. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн эрмэлзэл, дайсагналцал гардаггүй. Бас нэг давуу тал бол ялгаатай мэдлэгтэй хүмүүс хүнд үед бие биедээ туслалцаа үзүүлж чаддаг. Тийм ч учраас бие биенийхээ хувьд салбарынхаа хамгийн шилдэгүүд нь болдог. Багт чинь найз нар байна гэдэг бол нэг хэрэг, харин таныг жинхэнэ “профессионал” байхад тусалдаг хүн байна гэдэг бол огт өөр хэрэг. Таныг хамгаалдаг хүмүүсЯмар ч багт таныг хамгаалж байдаг хүн байх хэрэгтэй. Эднээсээ нэг их гайхамшигтай шинэ санаа, санаачилгыг хүлээгээд ч хэрэггүй. Тэдний гол үүрэг бол баг дотор юу болж байгааг танд мэдээлэх. Бүхий л хов жив, цуу яриа, таны эсрэг найрагдаж буй хорт явуулга, асуудал зэргийг танд мэдээлж, таныг болзошгүй аюулуудаас хамгаалах хүн гэсэн үг. Гэхдээ хаана ч байдаг “ховч тагнуул” биш шүү. Ухаантай хүн байх хэрэгтэй.Танд сайн зөвөлгөө өгдөг хүмүүсТанд байнга зөвөлгөө өгч, тусалж байх хүмүүс зайлшгүй хэрэгтэй. Өөрийнхөө үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл, санал бодлоо тантай хуваалцдаг хүмүүсийг ашиглахгүй байна гэдэг бол дэндүү тэнэг хэрэг. Харилцах дуртай хүмүүсЭнэ хүмүүс зүгээр л тантай харилцах дуртай хүмүүс юм. Тэднээс ямар нэгэн ашиг хонжоо, хэрэгтэй чанар хайж олох гээд хэрэггүй. Тэднийг сайн “мөлжиж” чадвал өөрсдөө ч мэдэлгүйгээр танд гайхамшигтай санаануудыг өгөх болно.Таны санааг хэрэгжүүлэгчидХэрэв танд аз таарч, таны гаргасан санааг чин сэтгэлээсээ дэмждэг, түүнийг хэрэгжүүлэх гэж хичээдэг хүн таарсан бол эргэлзэх зүйлгүйгээр түүнийг багтаа ав. Та тэднээс шинэ санаа гаргахыг шаардах ч хэрэггүй, зүгээр л өөрийн санааг ойлгуул. Тэгээд л боллоо. Хэрэв таны санаа тэдэнд таалагддаг, хэрэгжүүлж чадна гэдэг урам зоригийг өгдөг бол та тэдний л ачаар гараанаас бусдаас түрүүлж үсэрнэ. Тантай чөлөөт цагаа өнгөрөөх дуртай хүмүүсТэд танд сайн, та тэдэнд таалагддаг гэсэн үг. Тэд ямар нэгэн давхар санаагүйгээр тантай ажил тарсаны дараа чөлөөт цагаа өнгөрөөнө.Таныг бусдын дунд магтдаг хүмүүсХүн бүхэнд хувийн “сурталчилгааны агент” хэрэгтэй. Энэ хүмүүс сайн дураараа, санаачилгаараа таны давуу тал, хүндэлбэл зохих чанаруудыг чинь хүмүүст ярина. Тэд ямар нэг санаа агуулаагүй, зүгээр л ярьж байгаа юмандаа итгэдэг хүмүүс юм. Үнэнийг хэлэхэд ийм хүмүүс ховор байдаг учир шууд л багтаа элсүүл. За ямар ч л байсан танд багийн чинь хамтран зүтгэгч ямар байх ёстойг хэллээ. Үнэмшилгүй санагдаж магад. Гэхдээ ийм л хүмүүсээс маш их зүйл шалтгаалдаг юм шүү. Өөрийгөө хүрээлүүлж үзээд л мэдрэх болно.

Алтангадас сэтгүүл