Мудра - Гарын хуруунуудын йога
1."ДУН" - МУДРА
Мудра "ДУН" - "шанкха" – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм.
Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой.
Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ.
2. ҮНЭЭ- МУДРА
Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог. Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед
Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана.
З. МЭДЛЭГИЙН МУДРА
GYAN MUDRA
Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй байдал, уйтгар гуниг, сэтгэлээр унах зэрэг таагүй байдлыг арилгана. Эргэцүүлэн бодох чадварыг сайжруулна, ой ухааныг идэвхижүүлнэ, төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.
Заалт: Нойргүйдэх эсвэл хэт их унтах, цусны даралт ихдэх зэрэгт. Энэ мудра нь биднийг цоо шинэ хүн болгоно. Олон, олон сэтгэгч, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд энэхүү мудраг ашигладаг байжээ.
Хийх аргачлал: Долоовор хурууг эрхий хуруутай хөнгөхөн нийлүүлнэ. Үлдсэн гурван хурууг зөнд нь сул орхи.
Бхактивигьяна Госвами Махаражийн тайлбар.
"Мудрость" хэмээх орос үг нь/мэргэн ухаан/ санскрит "мудра" гэсэн үгнээс гаралтай ба энэ нь дохио зангаа гэсэн утгатай. /Монгол хэлэнд мутар гэдэг. Орч/ . Бүр нарийн яривал энэ үг нь хамгийн нэр бүхий гьяна-мудра буюу мэргэн ухааны мудрагаас үүсэлтэй.
Энэ мутар нь ямар утга учиртай вэ ? Бясалгалдаа гүнээ автсан йогч нар энэхүү мутрыг гүйцэтгээд хэдэн цагаар ч суудаг. Патанжали энэ тухай Йога сутра хэмээх алдарт зохиолдоо тайлбарлажээ. Ухамсрын хамгийн дээд төлөв байдал бол самадхи бөгөөд энэ нь бүрэн дүүрэн амар амгалангийн төлөв хийгээд бүхий л зүйлсийн талаар бүрэн мэдлэгийн төлөв юм. Самадхид хүрэх зам урт хийгээд хүнд бэрх. Түүнд хүрэхэд гуйвашгүй итгэл, мөхөшгүй сэтгэлийн тэнхээ, тод ой санамж, орчин үед ховор тохиох цэвэр тунгалаг, амар тайван ухааныг шаарддаг. Мэдлэгийг тийм ч хялбараар олохгүй. Хүмүүн нь удаан хугацаагаар, хүнд хүчрээр йама, нийама, асана, пранайамын шатаар аажим аажмаар дээш өгсөн, үүний хамт боломжгүй олон олон нөхцлүүдийг даван туулах хэрэгтэй. Энэ нь мэргэн ухааныг худалдан авах үнэ юм.
Гэвч өөр нэгэн зам байна гээд түүнийг сонсогч нар тарж зугадахаас өмнө Патанжали тэднийг тайвшруулж: “Яг энэ түвшинд хүрэх өөр нэгэн арга байна. Энэ маш хялбар юм. Бурханд өөрийгөө даатгаад, Түүнд өөрийнхөө бүхий л зүрх сэтгэлээ даатгаснаар: ишвара-пранидханад ва- энэхүү түвшинд хүрч болно". (Йога-сутра, 1.23) гэсэн байна.
Долоовор хуруу нь бардам, сониуч, хаана ч тэнэж явах жава буюу сүнсийг илтгэдэг. Эрхий хуруу нь бүх зүйлийн үндэс болсон Дээд Бурхан буюу Дээд Брахман Өөрөө юм. Үлдсэн гурван хуруу нь гурван гунаг болон гурван төрлийн аз жаргалыг бэлэгддэг. Гьяна-мудра гэдэг нь сүнс буюу жива нь ража гунын төлөөнөө тама гунагаас татгалзах, саттва гунагийн төлөөнөө ража гунагаас татгалзах ёстойг илтгэх ба дараа нь бүр саттва гунагаас ч татгалзан Түүний өлмийд сөхрөн байж Дээд Бурханд хандах ёстой гэдгийг илтгэдэг ба тэрхэн зуурт дээдийн мэргэн ухаан түүний зүрхэнд нэвчин ормуй. Гэвч долоовор хуруу нь эрхийн өмнө бөхийх дургүй байдаг. Тэрээр өөрийгөө цэхлэн “ядаж л намайг нөгөө муу гурвыг сөхрүүлж байхыг зөвшөөрөөч” хэмээн гуйдаг…
4. ТЭНГЭРИЙН МУДРА
SHUNYA MUDRA
Тэнгэр нь дээд хүчтэй холбоотой ба хүний дээд хэсэг болох толгойтой холбоотой.
Заалт: Сонсгол муудсан хүмүүст нэн тохиросжтой. Энэхүү мудраг хийснээр зарим тохиолдолд маш хурднаар сонсгол сайжирдаг. Удаан хугацаагаар хийснээр чихний маш олон өвчнийг бараг бүрэн анагаадаг. Хийх аргачлал: Дунд хурууг нугалан түүний үзүүрийг эрхий хурууны доод хэсэгт хүргэ. Харин эрхий хурууг нугалсан дунд хуруун дээр тохно. Үлдсэн хуруунуудыг хүчлэлгүйгээр сул орхино.
5. САЛХИНЫ МУДРА
Хятадын анагаах ухаанд Хий гэдгийг таван махбодийн нэг хэмээн үздэг. Түүний тэнцвэр алдагдах нь Хийн төлвийн өвчин үүсэхийн үндэс болдог.
Заалт: Хэрэх өвчин, радикулит, гар, хүзүү, толгой чичрэх, салгалах үед. Энэхүү мудраг хийснээр бүр хэдхэн цагийн дараагаар таны байдал мэдэгдэхүйц дээрдсэнийг мэдэрч болно. Архаг хууч өвчний үед Амьдралын Мудратай хамт хийж гүйцэтгэнэ. Дасгалыг таны байдал сайжирсан, өвчний шинж тэмдэг үгүй болсны дараа зогсооно.
Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүр эрхий хурууны доод хэсэгт хүрэлцэж байхаар нугална. Эрхий хуруугаар энэ хуруугаа хөнгөхөн дарж өгнө. Үлдсэн хуруудыг сул орхино.
6. ӨРГӨГЧ МУДРА
LING MUDRA
Заалт: Бүх төрлийн хатгаа, хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, ханиалга, хамрын ханиад, гайморит өвчний үед. Энэ мудраг хийснээр организмын хамгаалах хүч нэмэгдэх ба дархлалын системийг сайжруулна. Мөн эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэрэв та илүүдэл жинтэй бол та жингээ хасах хэрэгтэй. Энэхүү мудраг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ та дараахь дэглэмийг сахигтун. Өдөрт 8 стаканаас багагүй буцалгасан ус ууж байх хэрэгтэй. Хоолны хувьд жимс, будаа, тарагнаас бүрдсэн хоол хүнсийг түлхүү хэрэлэ. Энэхүү мудраг хэт удаан хугацаанд хэт их хийх нь номой гөлөр байдлыг бий болгох, үхширсэл байдлыг үүсгэнэ. Тиймээс хэмжээ нормыг баримтал.
Хийх аргачлал: Хоёр алгаа нийлүүлээд хуруунуудаа хооронд нь зөрүүлнэ. Нэг гарын эрхий хурууг сул орхин нөгөө гарын долоовор хуруу, эрхий хуруу хоёроор орооно.
7. АМЬДРАЛЫГ АВРАГЧ МУДРА
MRIT SANJIVINI MUDRA (зүрхний шигдээс болох үеийн анхны тусламж )
Энэхүү мудраг хүн бүр сурах хэрэгтэй. Учир нь үүнийг хэрэглэснээр та өөрийнхөө амь насыг насыг аварч чадна. Түүнчлэн өөрийн ойрын дотныхон, ах дүү, найз нөхдийгөө ч аварч чадна.
Заалт: Зүрх өвдөх үед, зүрхний шигдээсний үед, зүрх дэлсэн үед, түгших, гуних үед зүрх тавгүйтэх үед
Эдгээр тохиолдолд энэхүү мудраг хоёр гараар хоёулангаар нь нэгэн зэрэг хийх хэрэгтэй. Нэг их удалгүйгээр үр дүн нь ажиглагдах болно. Үр дүн нь яг л нитроглицерин уусантай адил байна. Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүрийг эрхийн хурууны доод үений доод хэсэгт хүрч байхаар нугал. Үүний зэрэгцээ дунд, ядам, эрхий хуруунуудыг үзүүрийг нийлүүлэх ба чигчийг сул орхино.
8. АМЬДРАЛЫН МУДРА
PRAN MUDRA
Энэ мудраг хийх нь организмын энергийн тэнцвэрт байдлыг хангадаг. Мөн амьдралын эрчмийг нэмэгдүүлнэ, ажиллах чадвар, эрүүл саруул, тэвчээртэй байдлыг бэлэглэдэг. Биеийн ерөнхий байдлыг сайжруулна. Заалт: Амархан ядардаг болсон үед, тамир тэнхээ алдрах, хараа муудах үед, харааг сайжруулахад, нүдний өвчнийг эмчлэх үед Хийх арагчлал: Ядам, чигчий, эрхий хуруунуудын үзүүрийг нийлүүлж, нөгөө хоёр хурууг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.
9. ГАЗРЫН МУДРА
Хятадын уламжлалт гүн ухааны хувьд Газар буюу Шороо нь бидний бие махбодийг бүрдүүлэгч анхдагч элементүүдийн нэг юм. Энэ махбодь нь бодгалийн төлөв хийгээд тодорхой өвчин үүсэх шалтгаан болдог. Заалт: Бие махбодийн ерөнхий байдал муудахад, сэтгэл санаа тавгүйтэх үед, стресст ороход. Энэ мудраг хийснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн гаднын сөрөг эрчмээс хамгаалах үед хэрэглэнэ.
Хийх аргачлал: Эрхий болон ядам хуруунуудыг үзүүрээр нь бага зэрэг хүчлэн нийлүүлнэ. Үлдсэн хуруунуудыг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.
10. УСНЫ МУДРА
Энэтхэгийн түүх домогт усны Тэнгэрийг Варуна хэмээн нэрлэх ба усны мудраг усны Тэнгэр Варунагийн мудра хэмээн нэрлэдэг.
Ус нь гариг эрхэс болон бидний бие махбодийг бүрдүүлэгч таван махбодийн нэг юм.
Заалт: организмын чийглэг ихдэх болон уушиг болон ходоодонд зунгаг ихсэх үед/үрэвслийн үед зунгаг нэмэгддэг/. Дорно дахины онолоор бол организмд цэр зунгаг нэмэгдэх нь бүхий бие организмд энергийн бөглөрлийг үүсгэдэг. Энэхүү мудраг мөн элэг өвдөх болон хатгалгаа авах, гэдэс дүүрэх үед хэрэглэнэ. Хийх аргачлал: Баруун гарын чигчий хурууг эрхийн хурууны доод хэсэгт хүрч байхаар нугалаад эрхийгээр чигий хурууг хөнгөхөн дарна. Зүүн гараар баруун гарыг доороос нь ороон барих ба энэ үед зүүн гарын эрхий хуруу баруун гарын эрхий хуруун дээр тавигдсан байна.
11. ЭНЕРГИЙН МУДРА
APAN MUDRA
Эрчим хүчгүйгээр амьдрал утга учиргүй. Эрчим хүчний талбар ба цацраг туяа нь нэг нэгэнтэйгээ харилцан үйлчилж, дахин шинээр үүсэн бий болохын тулд цацруулан мөн шингээж бүхий Орчлонд нэвчдэг.
Эртний энэтхэгчүүд энергийн урсгалыг прана гэдэг байсан ба хятадууд ци, япончууд ки гэдэг байжээ.
Заалт: өвдөлтийг эсэргүүцэхийн тулд мөн организмаас элдэв хор, шлакийг хөөж гаргахын тулд. Энэхүү мудра нь шээс бэлгийн замын өвчин, нурууны өвчнийг анагаах ба организмыг цэвэршүүлдэг.
Хийх аргачлал: Ядам, дунд, эрхий хуруунуудыг үзүүрээр нь нийлүүлж бусад хуруунуудыг сул орхино.
12. “МЭРГЭН УХААНЫ ЦОНХ” МУДРА
Амьдралын амин чухал төвүүдийг нээнэ, эргэцүүлэн бодох чадварыг нэмэгдүүлнэ, ухааны үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Заалт: Толгойн цусны эргэлт алдагдах, тархины судас хатуурах үед
Хийх аргачлал: Баруун гарын ядам хуруугаар эрхийн хурууны нэгдүгээр үеийг хөнгөн дарна. Нөгөө гарыг мөн энэ байдлаар гүйцэтгэнэ. Үлдсэн хуруудыг салган сул орхино.
13 "ЛУУНЫ СҮМ" МУДРА
Луу нь дорнын домогт гардаг дүр хийгээд энэ дүр нь Шороо, Гал, Төмөр, Мод, Ус гэсэн таван махбодийг нэгдсэн дүр юм. Мөн тэрээр хүч, эв зүйт байдал, чадал тэнхээ, уртт нас, мэргэн ухаан зэргийг бэлэгддэг. Сүм хийд гэдэг бол бодол санаа, хүч чадал, ухаан, ариун гэгээн байдал, зарчимч байдал зэргийн хамтарсан хэлбэр төрх юм. Энэ бүгдийг нэгэн цогц болгосноор бид бодол санаа, ухаан, байгаль дэлхий, сансар огторгуйн нэгэн нэгдмэл цогцолборыг бий болгож буй хэрэгн. Энэ мудраг хийх нь бидний үйлийг Дээд Оюун ухааныг таних, Түүнд мөргөхөд, сайн үйлийг хийж гүйцэтгэхэд чиглүүлдэг. Тэрээр хүмүүнийг буянлаг зөв шударга нэгэн болгох ба Сансар огторгуйтай нэгдмэл мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Заалт: Зүрхний аритмын өвчин, зүрх орчмын элдэв таагүй байдал, аритм, амгалан тайван байдлыг авч ирж, энерги болоод бодорл санааны төвлөрлийг нэмэгдүүлнэ. Хийх аргачлал: Хоёр гарын дунд хуруунуудыг нугалан алганы дотор тийш нугалан нийлүүлнэ. Үүний зэрэгцээ зүүн баруун гарын хуруунуудыг эгцлэн нийлүүлнэ. Харин ингэхдээ үзүүрээр нь нийлүүлсэн ядам болон долоовор хуруунуудыг нугалсан дунд хуруунуудын яг дээр нийлүүлнэ. Ийнхүү “Лууны сүм” мудра бүтэж байгаа юм. Долоовор болон ядам хуруунууд нь “сүмийн” дээврийг бэлэгдэх ба эрхий хуруу нь Лууны толгой, чигчий нь Лууны сүүлийг бэлэгдэнэ.