Tuesday, April 29, 2008

Унаж байгаа бизнесийг аврах үе шатууд

Тэд юунд ч юм найдаж, хамгийн тїрїїнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхїї шинэ ажил­тан байгууллагын їйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагїй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес улам дордсоор…1. Хїмїїсийн санаа бодлыг сонсох Юун тїрїїн захирлуудын зєв­лє­лийг яаралтай хуралдуулах нь зїйтэй. Мєн бизнесийн зєвлєгєє єгєгч мэргэ­жилтнїїд болон єєрийн компанийн нєлєє бїхий ажилтнуудыг ч орол­цуу­лах шаардлагатай. Учир нь тэд халуун цэг дээр нь ажиллаж байгаа хїмїї­сийн хувьд манай компани яагаад уналтад оров, яагаад борлуулалт буу­рав, юунаас болж хэрэглэгчдээ алдав зэрэг хэрэг­цээт мэдээллийг єгєхєєс гадна яаж энэ хїнд байдлаас гарч болох вэ гэдэг талаар їнэтэй санаануудыг хэлж єгєх болно. Энэ уулзалтын заримыг та кори­дорт тамхи татаж байхдаа, їдийн хоол хамт идэхдээ, їдэш шар айраг уунгаа… гээд л хаана ч хийж болно. Учир нь ширээ­ний ард, ал­бан ёсны бай­дал­тай бол­могц ажилт­­нууд биеэ барьж, нээл­т­тэй байж чадах­гїй, їг хэлэ­хээ­сээ эмээх болно. 2. Шинэ бизнес тєлєвлєгєє хийх Дараа нь та мэргэжлийн хїмїїс болон ажилт­нуу­дын­хаа санаануудыг харгалзаж тусгасан бизнесийн шинэ тєлєвлєгєє бичих шаардлагатай. Энд бїх зїйлийг тооцсон байна шїї. Ирээ­дїйд учирч болох эрсдэл, аюул, тїїнийг хэрхэн тойрч болох зэргээр сайнтай, муутай нь хамт бичих шаард­ла­га­­тай. Энэ тєлєвлєгєє нь ажилтнууд болон удирдлагын баг, хєрєнгє оруу­лагч­дад компани ирээ­дїйд хэрхэн ажил­лах вэ гэдгийн талаар ойлголт єгєхєд оршино. Мєн энд ажилтнууд, хє­рєн­гє оруу­лаг­чид, удирдлагууд ком­па­ний­хаа ирээ­дїйн хувь заяаны тєлєє юу хийж болох тухай, тэднээс юу хїсэж бай­гаа­гаа маш тодорхой зааж єгвєл зохино.3. Хєндлєнгийн харилцагч байгуул­лагуудтай уулзахНэгэнт тє­лєв­лєгєєний эх­ний ху­вил­барыг гарга­сан бол та хєнд­лєн­гийн хїмїїстэй уул­­заж, зєвлєлдєх нь зїй­тэй. Їїнд харил­цагч банк, даат­га­лын ком­пани, бэлт­­гэн ний­лїї­лэгч ком­­па­ниуд чинь ор­но. Бизнес юу­наас болж унаж эхэл­сэн, энэ хїнд­­рэ­­лийг даван туулахын тулд тэд­ний зї­гээс ямар тус­ламж хэрэгтэй бай­гаа талаар хїсэл­тээ шууд хэл. Жи­шээ нь банкнаас тодорхой хугацаатай­гаар цалингийн зээл авах, бэлтгэн нийлїїлэгчээс дараа тєлєх болзол­той­гоор тїїхий эд авах, эсвэл тээврийн зардлыг тодорхой хугацаанд бэлтгэн ний­лїї­лэгч хариу­цах гэх мэт олон асуудлыг зохицуулж болно. Нэгэнт л танай компани тэдний харилцагч, їйл ажиллагаа нь хэвийн явагдаж байвал тэдэнд л хэрэгтэй учир танд тус болж юуны магад. 4. Татвараас хєнгєлєгдєх Татварынхантай уулз. Бодит бай­дал ямар байгааг танилцуул. Мєн юу хїсэж байгаагаа шуу хэл. “Энэ бизнес унаж байгаа учир босгох шаардлагатай байна. Бидний тооцоо­гоор нэг жил хагасын дараа эргээд хєл дээрээ босно. Тэр болтол татвараа тэд хїртэл хувиар багасгах боломжтой юу” гэж шууд л харьц. Гэхдээ мэдээж эрх мэдэлтэй удирдлагуудтай нь харьцах шїї дээ.5. Ажилтнуудтайгаа уулзах, зєвлєгєє єгєхАжилтнуудаа байгууллага дээр хийгдэх гэж байгаа єєрчлєлтїїдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Юунаас болж алдсан, одоо цаашид ямар зах зээл дээр хэрхэн ажиллах гэж байгаа, бай­гуул­лагад ямар шинэ єєрчлєл­тїїдийг оруул­сан гэдгийн талаар. Єєрийн хї­чийг та тэдний хурдтай нийцїїлж байж л хєгжих тул тэдний алдаа, цаашид ажил­лах шинэ дїрэм журмыг мєн танил­цуулах хэрэгтэй. 6. Шаардлагагїй, їр ашиггїй зардлуудыг илрїїлж, бууруулахАшиглагддаггїй том єрєє, талбайг бусдад хєлслїїлэх, эсвэл цахилгаан дулааныг нь хаалгуулах, унаа, утас зэрэг хангамжийн зардлуудыг бууруу­лах, зардал их гаргадаг тоног тєхєє­рємж, унаа машиныг тїр хугацаанд би­тїїмж­лэх, эсвэл єндєр єртєгтэй тїрээ­сийн байрнаас гарах гэх мэт. Энэ тактик бол сїїлийн арав гаруй жилд тун амжилттай хэрэглэгдэж байгаа арга юм. 7. Цомхон бїтцээр ажиллах Зєвхєн чадварлаг, хурдтай, хїчтэй ажилт­нуу­даа авч їлдэх буюу орон тооны цом­хот­гол хийх. Хамгийн гол нь бизнес цааш амьд їлдэхийн тулд ингэхээс єєр аргагїй болсон гэдгээ тэдэнд ойл­гуу­лаарай. Эсвэл тэдгээр ажилт­нуу­дад урт хугацааны цалингїй чєлєє єгч, биз­нес хєл дээрээ боссоны дараа эргээд ажилд авах болно гэдгээ хэлж, хол­боо барих утас хаягийг нь авч їлдэж болно шїї дээ. 8. Ашиггїй бїтээг­дэ­хїї­ний їйлдвэрлэлийг зогсоох Їйлдвэрлэж буй бїтээгдэхїїн тус бїрийн эдийн засгийн тооцоо, шинжилгээг нарийвчлан хийгээрэй. Ямар бїтээгдэхїїнээс хэдэн тєгрє­гийн орлого олдог, хэдийг зарцуулдаг, тогтмол зардал нь хэд, хувьсах зардал нь хэд гардаг, цаашид тус бїтээг­дэ­хїї­­ний їнэ зах зээл дээр єсєх ханд­ла­га­­тай байна уу, їгїй юу, тїїхий эдийн їнэ єсєх її, їгїй юу гэдгээ тус бїрт нь таамаглаж, єндєр зардал зар­цуул­даг хэрнээ ашиг бага єгдєг бїтээг­дэхїїний їйлдвэрлэлийг зог­соох хэ­рэг­тэй. Гагцхїї хамгийн єндєр їр ашиг бїхий, мєн єєрсдийн хамгийн сайн хийж чаддаг бїтээгдэхїїнээ л авч їлдээрэй. 9. Шинэ ирээдїйн тєлєє ажиллахИнгээд та багагїй зїйлийг хийж амжуулаа. Одоо шинэ бїтэц бїрэл­дэ­хїїн­тэйгээр ямар зах зээл дээр хэрхэн ажиллах, юун дээрээ анхаарах, хэн нь юуг хариуцах зэргийг тусгасан на­рийв­чил­сан тєлєвлєгєє боловсруулах їлд­лээ. Та аль болох їр ашигтай, ирээ­дїйг чиглэн ажиллах ёстой. Шинэ бї­тээг­дэхїїн, їйлчилгээ, технологи зэр­гийг нэвтрїїлж тїїгээрээ зах зээл дээр давамгайлагч болохыг хичээ. Унаж байгаа бизнест энэ л хамгийн чухал алхам болно.

1 comment:

ZoXoo said...

nadad blog chin taalagdlaa. iluu ikh zuiliig bichij bgaarai
amjilt!!!