Friday, June 6, 2008

МУДРА


Мудра - Гарын хуруунуудын йога
1."ДУН" - МУДРА
Мудра "ДУН" - "шанкха" – нь Шива Тэнгэрийн илэрхийлэл болдог бөгөөд газар доорхи хаант улсад амьдардаг могойн нэр юм.
Заалт: Хоолой, төвөнхийн бүх төрлийн өвчин, хоолой сөөхөд. Энэ мудраг хийснээр хоолойн чадал нэмэгдэнэ. Ийм учраас дуучид, багш нар, жүжигчид, уран илтгэгч нарт онцгой тохиромжтой.
Хийх аргачлал: хоёр гараа нийлүүлэн дун хэлбэртэй болгоно. Баруун гарын дөрвөн хуруугаар зүүн гарын эрхий хурууг ороож, баруун гарын эрхий хурууг зүүн гарын дунд хурууны үзүүрт хүргэнэ.
2. ҮНЭЭ- МУДРА
Энэтхэгт үнээг ариун амьтан хэмээн тооцдог. Заалт: Үе мөчний өвчин, хэрэх өвчин, радикулит өвчний үед
Хийх аргачлал: зүүн гарын чигчий хурууг баруун гарын ядам хуруунд хүргэнэ. Үүний хамт баруун гарын дунд хурууг зүүн гарын долоовор хуруутай нийлүүлэх ба мөн зүүн гарын дунд хурууг баруун гарын долоовор хуруутай нийлүүлнэ. Эрхий хуруунуудыг салангид байлгана.
З. МЭДЛЭГИЙН МУДРА
GYAN MUDRA

Энэ мудра нь нэн чухал мудрагуудын нэг юм. Сэтгэцийн ачаалал, түгшүүр, сэтгэл санааны тавгүй байдал, уйтгар гуниг, сэтгэлээр унах зэрэг таагүй байдлыг арилгана. Эргэцүүлэн бодох чадварыг сайжруулна, ой ухааныг идэвхижүүлнэ, төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ.
Заалт: Нойргүйдэх эсвэл хэт их унтах, цусны даралт ихдэх зэрэгт. Энэ мудра нь биднийг цоо шинэ хүн болгоно. Олон, олон сэтгэгч, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд энэхүү мудраг ашигладаг байжээ.
Хийх аргачлал: Долоовор хурууг эрхий хуруутай хөнгөхөн нийлүүлнэ. Үлдсэн гурван хурууг зөнд нь сул орхи.
Бхактивигьяна Госвами Махаражийн тайлбар.
"Мудрость" хэмээх орос үг нь/мэргэн ухаан/ санскрит "мудра" гэсэн үгнээс гаралтай ба энэ нь дохио зангаа гэсэн утгатай. /Монгол хэлэнд мутар гэдэг. Орч/ . Бүр нарийн яривал энэ үг нь хамгийн нэр бүхий гьяна-мудра буюу мэргэн ухааны мудрагаас үүсэлтэй.
Энэ мутар нь ямар утга учиртай вэ ? Бясалгалдаа гүнээ автсан йогч нар энэхүү мутрыг гүйцэтгээд хэдэн цагаар ч суудаг. Патанжали энэ тухай Йога сутра хэмээх алдарт зохиолдоо тайлбарлажээ. Ухамсрын хамгийн дээд төлөв байдал бол самадхи бөгөөд энэ нь бүрэн дүүрэн амар амгалангийн төлөв хийгээд бүхий л зүйлсийн талаар бүрэн мэдлэгийн төлөв юм. Самадхид хүрэх зам урт хийгээд хүнд бэрх. Түүнд хүрэхэд гуйвашгүй итгэл, мөхөшгүй сэтгэлийн тэнхээ, тод ой санамж, орчин үед ховор тохиох цэвэр тунгалаг, амар тайван ухааныг шаарддаг. Мэдлэгийг тийм ч хялбараар олохгүй. Хүмүүн нь удаан хугацаагаар, хүнд хүчрээр йама, нийама, асана, пранайамын шатаар аажим аажмаар дээш өгсөн, үүний хамт боломжгүй олон олон нөхцлүүдийг даван туулах хэрэгтэй. Энэ нь мэргэн ухааныг худалдан авах үнэ юм.
Гэвч өөр нэгэн зам байна гээд түүнийг сонсогч нар тарж зугадахаас өмнө Патанжали тэднийг тайвшруулж: “Яг энэ түвшинд хүрэх өөр нэгэн арга байна. Энэ маш хялбар юм. Бурханд өөрийгөө даатгаад, Түүнд өөрийнхөө бүхий л зүрх сэтгэлээ даатгаснаар: ишвара-пранидханад ва- энэхүү түвшинд хүрч болно". (Йога-сутра, 1.23) гэсэн байна.
Долоовор хуруу нь бардам, сониуч, хаана ч тэнэж явах жава буюу сүнсийг илтгэдэг. Эрхий хуруу нь бүх зүйлийн үндэс болсон Дээд Бурхан буюу Дээд Брахман Өөрөө юм. Үлдсэн гурван хуруу нь гурван гунаг болон гурван төрлийн аз жаргалыг бэлэгддэг. Гьяна-мудра гэдэг нь сүнс буюу жива нь ража гунын төлөөнөө тама гунагаас татгалзах, саттва гунагийн төлөөнөө ража гунагаас татгалзах ёстойг илтгэх ба дараа нь бүр саттва гунагаас ч татгалзан Түүний өлмийд сөхрөн байж Дээд Бурханд хандах ёстой гэдгийг илтгэдэг ба тэрхэн зуурт дээдийн мэргэн ухаан түүний зүрхэнд нэвчин ормуй. Гэвч долоовор хуруу нь эрхийн өмнө бөхийх дургүй байдаг. Тэрээр өөрийгөө цэхлэн “ядаж л намайг нөгөө муу гурвыг сөхрүүлж байхыг зөвшөөрөөч” хэмээн гуйдаг…
4. ТЭНГЭРИЙН МУДРА
SHUNYA MUDRA
Тэнгэр нь дээд хүчтэй холбоотой ба хүний дээд хэсэг болох толгойтой холбоотой.
Заалт: Сонсгол муудсан хүмүүст нэн тохиросжтой. Энэхүү мудраг хийснээр зарим тохиолдолд маш хурднаар сонсгол сайжирдаг. Удаан хугацаагаар хийснээр чихний маш олон өвчнийг бараг бүрэн анагаадаг. Хийх аргачлал: Дунд хурууг нугалан түүний үзүүрийг эрхий хурууны доод хэсэгт хүргэ. Харин эрхий хурууг нугалсан дунд хуруун дээр тохно. Үлдсэн хуруунуудыг хүчлэлгүйгээр сул орхино.
5. САЛХИНЫ МУДРА
Хятадын анагаах ухаанд Хий гэдгийг таван махбодийн нэг хэмээн үздэг. Түүний тэнцвэр алдагдах нь Хийн төлвийн өвчин үүсэхийн үндэс болдог.
Заалт: Хэрэх өвчин, радикулит, гар, хүзүү, толгой чичрэх, салгалах үед. Энэхүү мудраг хийснээр бүр хэдхэн цагийн дараагаар таны байдал мэдэгдэхүйц дээрдсэнийг мэдэрч болно. Архаг хууч өвчний үед Амьдралын Мудратай хамт хийж гүйцэтгэнэ. Дасгалыг таны байдал сайжирсан, өвчний шинж тэмдэг үгүй болсны дараа зогсооно.
Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүр эрхий хурууны доод хэсэгт хүрэлцэж байхаар нугална. Эрхий хуруугаар энэ хуруугаа хөнгөхөн дарж өгнө. Үлдсэн хуруудыг сул орхино.
6. ӨРГӨГЧ МУДРА
LING MUDRA
Заалт: Бүх төрлийн хатгаа, хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, ханиалга, хамрын ханиад, гайморит өвчний үед. Энэ мудраг хийснээр организмын хамгаалах хүч нэмэгдэх ба дархлалын системийг сайжруулна. Мөн эдгэрэлтийг түргэсгэнэ. Хэрэв та илүүдэл жинтэй бол та жингээ хасах хэрэгтэй. Энэхүү мудраг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ та дараахь дэглэмийг сахигтун. Өдөрт 8 стаканаас багагүй буцалгасан ус ууж байх хэрэгтэй. Хоолны хувьд жимс, будаа, тарагнаас бүрдсэн хоол хүнсийг түлхүү хэрэлэ. Энэхүү мудраг хэт удаан хугацаанд хэт их хийх нь номой гөлөр байдлыг бий болгох, үхширсэл байдлыг үүсгэнэ. Тиймээс хэмжээ нормыг баримтал.
Хийх аргачлал: Хоёр алгаа нийлүүлээд хуруунуудаа хооронд нь зөрүүлнэ. Нэг гарын эрхий хурууг сул орхин нөгөө гарын долоовор хуруу, эрхий хуруу хоёроор орооно.
7. АМЬДРАЛЫГ АВРАГЧ МУДРА
MRIT SANJIVINI MUDRA (зүрхний шигдээс болох үеийн анхны тусламж )
Энэхүү мудраг хүн бүр сурах хэрэгтэй. Учир нь үүнийг хэрэглэснээр та өөрийнхөө амь насыг насыг аварч чадна. Түүнчлэн өөрийн ойрын дотныхон, ах дүү, найз нөхдийгөө ч аварч чадна.
Заалт: Зүрх өвдөх үед, зүрхний шигдээсний үед, зүрх дэлсэн үед, түгших, гуних үед зүрх тавгүйтэх үед
Эдгээр тохиолдолд энэхүү мудраг хоёр гараар хоёулангаар нь нэгэн зэрэг хийх хэрэгтэй. Нэг их удалгүйгээр үр дүн нь ажиглагдах болно. Үр дүн нь яг л нитроглицерин уусантай адил байна. Хийх аргачлал: Долоовор хурууны үзүүрийг эрхийн хурууны доод үений доод хэсэгт хүрч байхаар нугал. Үүний зэрэгцээ дунд, ядам, эрхий хуруунуудыг үзүүрийг нийлүүлэх ба чигчийг сул орхино.
8. АМЬДРАЛЫН МУДРА
PRAN MUDRA
Энэ мудраг хийх нь организмын энергийн тэнцвэрт байдлыг хангадаг. Мөн амьдралын эрчмийг нэмэгдүүлнэ, ажиллах чадвар, эрүүл саруул, тэвчээртэй байдлыг бэлэглэдэг. Биеийн ерөнхий байдлыг сайжруулна. Заалт: Амархан ядардаг болсон үед, тамир тэнхээ алдрах, хараа муудах үед, харааг сайжруулахад, нүдний өвчнийг эмчлэх үед Хийх арагчлал: Ядам, чигчий, эрхий хуруунуудын үзүүрийг нийлүүлж, нөгөө хоёр хурууг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.
9. ГАЗРЫН МУДРА
Хятадын уламжлалт гүн ухааны хувьд Газар буюу Шороо нь бидний бие махбодийг бүрдүүлэгч анхдагч элементүүдийн нэг юм. Энэ махбодь нь бодгалийн төлөв хийгээд тодорхой өвчин үүсэх шалтгаан болдог. Заалт: Бие махбодийн ерөнхий байдал муудахад, сэтгэл санаа тавгүйтэх үед, стресст ороход. Энэ мудраг хийснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн гаднын сөрөг эрчмээс хамгаалах үед хэрэглэнэ.
Хийх аргачлал: Эрхий болон ядам хуруунуудыг үзүүрээр нь бага зэрэг хүчлэн нийлүүлнэ. Үлдсэн хуруунуудыг сул орхино. Хоёр гараар хоёулангаар нь хийж гүйцэтгэнэ.

10. УСНЫ МУДРА
Энэтхэгийн түүх домогт усны Тэнгэрийг Варуна хэмээн нэрлэх ба усны мудраг усны Тэнгэр Варунагийн мудра хэмээн нэрлэдэг.
Ус нь гариг эрхэс болон бидний бие махбодийг бүрдүүлэгч таван махбодийн нэг юм.
Заалт: организмын чийглэг ихдэх болон уушиг болон ходоодонд зунгаг ихсэх үед/үрэвслийн үед зунгаг нэмэгддэг/. Дорно дахины онолоор бол организмд цэр зунгаг нэмэгдэх нь бүхий бие организмд энергийн бөглөрлийг үүсгэдэг. Энэхүү мудраг мөн элэг өвдөх болон хатгалгаа авах, гэдэс дүүрэх үед хэрэглэнэ. Хийх аргачлал: Баруун гарын чигчий хурууг эрхийн хурууны доод хэсэгт хүрч байхаар нугалаад эрхийгээр чигий хурууг хөнгөхөн дарна. Зүүн гараар баруун гарыг доороос нь ороон барих ба энэ үед зүүн гарын эрхий хуруу баруун гарын эрхий хуруун дээр тавигдсан байна.
11. ЭНЕРГИЙН МУДРА
APAN MUDRA
Эрчим хүчгүйгээр амьдрал утга учиргүй. Эрчим хүчний талбар ба цацраг туяа нь нэг нэгэнтэйгээ харилцан үйлчилж, дахин шинээр үүсэн бий болохын тулд цацруулан мөн шингээж бүхий Орчлонд нэвчдэг.
Эртний энэтхэгчүүд энергийн урсгалыг прана гэдэг байсан ба хятадууд ци, япончууд ки гэдэг байжээ.
Заалт: өвдөлтийг эсэргүүцэхийн тулд мөн организмаас элдэв хор, шлакийг хөөж гаргахын тулд. Энэхүү мудра нь шээс бэлгийн замын өвчин, нурууны өвчнийг анагаах ба организмыг цэвэршүүлдэг.
Хийх аргачлал: Ядам, дунд, эрхий хуруунуудыг үзүүрээр нь нийлүүлж бусад хуруунуудыг сул орхино.
12. “МЭРГЭН УХААНЫ ЦОНХ” МУДРА
Амьдралын амин чухал төвүүдийг нээнэ, эргэцүүлэн бодох чадварыг нэмэгдүүлнэ, ухааны үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Заалт: Толгойн цусны эргэлт алдагдах, тархины судас хатуурах үед
Хийх аргачлал: Баруун гарын ядам хуруугаар эрхийн хурууны нэгдүгээр үеийг хөнгөн дарна. Нөгөө гарыг мөн энэ байдлаар гүйцэтгэнэ. Үлдсэн хуруудыг салган сул орхино.

13 "ЛУУНЫ СҮМ" МУДРА
Луу нь дорнын домогт гардаг дүр хийгээд энэ дүр нь Шороо, Гал, Төмөр, Мод, Ус гэсэн таван махбодийг нэгдсэн дүр юм. Мөн тэрээр хүч, эв зүйт байдал, чадал тэнхээ, уртт нас, мэргэн ухаан зэргийг бэлэгддэг. Сүм хийд гэдэг бол бодол санаа, хүч чадал, ухаан, ариун гэгээн байдал, зарчимч байдал зэргийн хамтарсан хэлбэр төрх юм. Энэ бүгдийг нэгэн цогц болгосноор бид бодол санаа, ухаан, байгаль дэлхий, сансар огторгуйн нэгэн нэгдмэл цогцолборыг бий болгож буй хэрэгн. Энэ мудраг хийх нь бидний үйлийг Дээд Оюун ухааныг таних, Түүнд мөргөхөд, сайн үйлийг хийж гүйцэтгэхэд чиглүүлдэг. Тэрээр хүмүүнийг буянлаг зөв шударга нэгэн болгох ба Сансар огторгуйтай нэгдмэл мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Заалт: Зүрхний аритмын өвчин, зүрх орчмын элдэв таагүй байдал, аритм, амгалан тайван байдлыг авч ирж, энерги болоод бодорл санааны төвлөрлийг нэмэгдүүлнэ. Хийх аргачлал: Хоёр гарын дунд хуруунуудыг нугалан алганы дотор тийш нугалан нийлүүлнэ. Үүний зэрэгцээ зүүн баруун гарын хуруунуудыг эгцлэн нийлүүлнэ. Харин ингэхдээ үзүүрээр нь нийлүүлсэн ядам болон долоовор хуруунуудыг нугалсан дунд хуруунуудын яг дээр нийлүүлнэ. Ийнхүү “Лууны сүм” мудра бүтэж байгаа юм. Долоовор болон ядам хуруунууд нь “сүмийн” дээврийг бэлэгдэх ба эрхий хуруу нь Лууны толгой, чигчий нь Лууны сүүлийг бэлэгдэнэ.

Алфред Нобель

А.Нобель 1833 онд Шведийн Стокгольм хотод тєрсєн. Тvvний гэр бvл Олоф Ридбек-ээс гаралтай бєгєєд Олоф Ридбек нь тухайн 17-р зууны Шведийн техникийн суут ухаантнуудаараа хойд Европод алдартай газар байв. Нобель 1866 онд “динамит” тэсрэх бодис зохион бvтээсэн. Ингээд дэлхий даяар 20 гаруй оронд компани болон лабораториудаа байгуулсан. 1895 оны 11р сарын 27 нд Нобелийн шагнал бий болсон тухай сvvлчийнхээ гэрээслэлд гарын vсэг зурсан. Тэр 1896 оны 12-р сарын 10нд Италийн Сан Ремод байх гэртээ тархины цус харвалтаар єєд болжээ.


if (window.showTocToggle) { var tocShowText = "харуулах"; var tocHideText = "далдлах"; showTocToggle(); }
Алфред Нобелийн хvvхэд нас
1833 оны 10-р сарын 21-нд Шведийн Стокгольмд нэгэн хvv тєрсєн нь Нобелийн шагналыг vндэслэгч, нэрт эрдэмтэн, зохион бvтээгч, бизнесмен Нобель байлаа.Тvvний аав Иммаануэл Нобел, ээж нь Андриет Айсел Нобель нар юм. Тэд хvvгээ Алфред гэж нэрлэв. Алфредийн аав нь инженер зохион бvтээгч хvн байсан бөгөөд тэрээр гvvр, барилга барихаас гадна хад чулуу тэслэх туршилт хийдэг байв. Алфредийн тєрсєн жил тvvний эцгийн бизнес амжилтгvй болж хаагджээ. 1837 онд Иммануэл Нобел бизнесээ Финлянд эсвэл Орост хийхээр шийдэж Алфредийн ээж нь гэр бvлээ асарч байхаар Стокгольмдоо vлдсэн байна. Алфред 2 ахтай байсан. Ах Роберт нь 1829 онд ах Людвиг нь 1831 онд тєрсєн. Андриет Нобель чинээлэг гэр бvлээс гаралтай. Тэр хvнсний дэлгvvр ажиллуулж эхэлсэн ба хvнсний дэлгvvр нь гэр бvлээ тэжээхэд хvрэлцэхvйц орлого олдог байв.
Нобелийн гэр бvл Орос руу нvvв
Иммануэл Нобел Орост бизнесээ сайн эхлvvлж чадсан байна. Тэрээр Оросын армийг техникээр хангах механик эд ангийн , дэлгvvр нээжээ. Тэр Оросын хаан болон , тvvний генералуудад далайн тэсрэх бодис нь дайсны довтолгоог зогсооход хэрэгтэй гэдэгт итгvvлж чадсан. Далайн тэсрэх бодис нь 1853-1856 онд болсон дайны vед Петербургийн галын шугам руу нэвтрэхийг оролдсон Британийн эзэн хааны тэнгисийн флотыг зогсоож чадсан байна. Энэ амжилтынхаа дараа Иммануэл гэр бvлээ 1842 онд Петербургт авчрах боломжтой болжээ. 1843 онд тэднийд дахин нэг хvv тєрсєн нь Эмил байв. Ах дvv 4 Нобелууд анхан шатны боловсролыг хувийн багш нараас авчээ. Алфред 17 насандаа Швед,Орос, Франц, Англи, Герман хэлээр ярьж бичиж чаддаг болсон байлаа.
Алфред хилийн чанадад явсан нь
Алфред уран зохиол, хими, физикт, их сонирхолтой байсан. Эцэг нь хvvгээ яруу найраг бус харин єєрийн мэргэжлийг євлєж шийрийг хатаасан хvн болгохыг хvсч байсан бөгөөд тийм ч учраас химийн инженер болгохоор хилийн чанад руу сургуульд явуулсан байна. Парист Алфред нэрт химич профессор Пелоузын хувийн лабораторид ажиллаж байсан ба тэнд тэрээр залуу Итали химич Асацанио Собреротой танилцжээ. 3 жилийн ємнє Собреро дээд зэргийн тэслэх чадалтай шингэн болох нитроглицеринийг зохион бvтээсэн нь практикт ашиглахад маш их аюултай байв. Алфред нитроглицеринийг их сонирхож яаж барилгын ажилд ашиглаж болохыг судлах болжээ. Тэрээр Орост буцаж ирсэнийхээ дараа нитроглицеринийг арилжих болон техник ашиглалтийг хєгжvvлэхийн тулд эцэгтэйгээ хамт ажиллах болсон.
Алфредийнх Швед рvv буцаж нvvв
Кримын дайн дууссаны дараа Альфредын эцгийн бизнес муудах болсон тул Швед рvv буцаж нvvхээр шийджээ. Нобелийнх 1863 онд Шведэд буцаж ирсэний дараа Алфред нитроглицериний тэсэлгээний ашиглалтыг сайжруулах тал дээр ажиллах болов. Харамсалтай нь энэхvv туршилтууд нь тvvний дvv Емил нарын хэдэн хvний аминд хvрсэн осол гаргасан юм. Засгийн газар Стокгольм хотын нутаг дэвсгэрт дахин ийм туршилт хийхийг хориглосон ч Альфред бууж єгсєнгvй туршилтаа Маларем нууран дахь гэр завь, эсвэл ачааны усан онгоц руу шилжvvлжээ. 1864 онд тэр нитроглицериний vйлдвэрлэлийг эхлvvлэх боломжтой болсон байна. Тэрээр vйлдвэрлэлийг аюулгvй байлгах нэмэлт орцыг судалсан хэвээр байв.

Дэлхий дээрх vйлдвэрvvд
[[ Динамит]] болон салют буудагч нь барилгын vйлдвэрлэлд их хэрэгцээтэй болсноор єєр єєр газруудад 90 гаруй vйлдвэр барьжээ. Тэрээр Парист амьдардаг байсан боловч ихэнхдээ 20 гаруй оронд байх vйлдвэрvvдээрээ явж таардаг байв.Тvvнийг бас “Европын хамгийн баян тэнvvлч “ гэж нэг удаа хэлж байжээ. Тэр Шведийн Стокгольм, Германий Ханбург, Шотландын Ардер, Шведийн Карлкога , Италийн Сан Ремо хотод эрчимтэй ажилладаг байв. Алфред бас нийлэг резин, савхи , торго зэргийг туршиж байлаа. 1896 онд тvvнийг нас барахад тvvний нэр дээр нийт 355 патент байв.
Берда вон Сутнертэй танилцсан нь
Алфред єєрийн гэр бvлгvй байлаа. Нэг єдєр тэр сонинд нарийн бичиг авна гэсэн зар тавьжээ. Австри хатагтай Берда Кински вон Хиник Тетау энэ ажилд орсон байна. Гэвч удалгүй тэрээр Австри руу Коунт Артур вон Шутнертэй гэрлэхээр буцаж явсан байна. Алфред Берда нар найзууд болж олон жил захидлаар харилцдаг байжээ. Тэр эмэгтэй энхтайвны vйл хэрэгт идэвхтэй оролцдог байв. Сvvлд тэр “Гараа буулгацгаа” гэдэг алдарт номоо бичсэн. Алфред Нобел сvvлд Нобелийн шагналаа бий болгож, тvvнд энхтайвны vйл хэрэгт гавъяа байгуулсан хvмvvст олгодог шагнал байх болно гэж гэрээсэлсэн юм .
Нобелийн шагнал
Алфред Италийн Сан ремо хотод 1896 оны 12 сарын 10-нд нас эцэслэжээ. Тэр хvн тєрєлхтний сайн сайхны тєлєє физик, хими, анагаах ухаан, утга зохиол, энхтайвны салбарт амжилттай ажилласан хvмvvст шагнал єгч байхыг гэрээсэлсэн юм. Тvvний энэ гэрээслэлтэй нь хамаатнууд болон олон оронд байсан албан ёсны хамтрагчид нь эсрэг саналтай байв. Тvvний гэрээсийг биелvvлэгч хvмvvс тэдгээр эсрэг байр суурьтай хvмvvсийг ятгахад бvтэн 4 жилийг зарцуулсан. 1901 онд физик, хими, анагаах ухаан, утга зохиолын салбарт хvмvvсийг Шведийн Стокгольмд энхтайвны шагналыг Норвегийн Кристиана /одоогийн Осло/ хотод олгожээ.

Монгол Улсын Инфляцийн нөхцөл байдлыг шинжихүй

Инфляци, эдийн засгийн хэт хурдан өсөлт гэж юу вэ?
Инфляци гэж үнийн төвшний ерөнхий өсөлтийг хэлнэ. Харин эдийн засгийн хэт хурдан өсөлт гэж юуг хэлэх вэ? Энгийнээр хэлбэл эдийн засгийн бодит хүчин чадал нь бараа, үйлчилгээний эрэлтийн хурдыг гүйцэж чадахгүй байгааг хэлнэ.

Монгол Улс инфляцийн үе шатандаа явж байна уу? Эдийн засаг нь хэт хурдацтай өсөж байна уу? Дүгнэлт хийхээс өмнө гол шинж тэмдгийг авч үзье. Эдгээр гол шинж тэмдгүүдэд: (i) инцляцийн өсөлт, ялангуяа арилжааглагддаггүй зүйлс (ii) харилцах дансны алдагдал нэмэгдэж байгаа байдал; (iii) мөнгө болон хөрвөх эд хөрөнгийн өсөлт их байгаа, болон (iv) эдийн засаг дах хөгжлийн саад тотгорууд нэмэгдэж байгаа зэрэг орно. Эдгээр шинж тэмдгүүд Монгол улсад байна уу? Одоо шинжилж үзье.

Инфляци өсөж байна. 2007 оны 9 дүгээр сарын төгсгөлд Хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр инфляцийн төвшнийг хэмжиж үзэхэд өмнөх жилтэй харьцуулсан үзүүлэлт 13.1% (ӨЖХҮ), 2007 оны эхний үзүүлэлттэй харьцуулахад 12.2% буюу 2000 оноос хойш Монгол улсад инфляцийн хамгийн өндөр үзүүлэлттэй 9 дүгээр сар ажиглагдсан. 2007 оны 1 дүгээр сард инфляцийн төвшин (ӨЖХҮ) 4.2 хувьтай байсан. 9 дүгээр сарын эцэст боловсролын салбар, хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр ӨЖХҮ-ээр 20-иос илүү хувиар өссөн байсан. Энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ (ор хоногийн төлбөр) даруй 76 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. 2007 оны 4 дүгээр сард усны тарифыг дунджаар 74 хувиар өсгөсөн. Түүнчлэн хувийн хэвшлийн цалингийн жишиг болдог төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь эдийн засагт нийт цалинг нэмэгдүүлэх суурь нь болж өгсөн. Энэ нь хөдөлмөрийн хөлс, орлогыг ерөнхийд нь нэмэгдүүлсэн гэсэн үг юм.
Хэрэглээ өсөж байна. 2007 оны 9 дүгээр сард ӨЖХҮ олон жилийн дунджаар тооцсон үнийн өсөлтийн үзүүлэлт 70 хувьтай (13.1 хувийн үзүүлэлтээс 9 нь гэх мэт) байгааг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тайлбарлаж болно. Ялангуяа дотооддоо үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүний үнэ 2007 оны 9 дүгээр сард ажиглагдсан инфляцийн төвшний 3-аас илүү хувийг эзэлж байсан (махны үнэ 9 дүгээр сард ӨЖХҮ-ээр 21 хувиар өссөн байсан). Өмнөх жилүүдэд Монгол улсад гарч байсан нийлүүлэлт талын гэнэтийн цочирдол (зуд гэх мэт)-оос болон махны нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнээс махны үнэ өссөн байх магадлалтай. Бензин болон тээврийн зардал нэмэгдэж байгаа нь үнийн төвшний ерөнхий өсөлтөд бас нөлөөлж байна. Ихэвчлэн ОХУ-аас импортлон оруулж ирж байгаа талх, овьёосны буудай 9 дүгээр сарын ӨЖХҮ-ийн 3.3 хувийг эзэлж байна. Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг гэх мэт хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болсон учраас үр тарианы үйлдвэрлэл 2007 оны намар буурч, нийлүүлэлтийг багасган, улмаар үнийн өсөлтөд нөлөөлсөн.
Энэхүү хэрэглээний өсөлт тогтворжих хандлагатай байна, үүнд (i) төр нийгмийн шилжилт хөдөлгөөн, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх замаар засгийн газрын хэрэглээг нэмэгдүүлж байгаа; (ii) гадаадад ажиллаж байгаа монголчууд байнга эх орон руугаа мөнгө шилжүүлж байгаа; (iii) 2007 оны эхнээс НӨАТ-ыг 5 хувиар бууруулж, хүн амын орлогын албан татварыг өмнө мөрдөж байсан татварын хамгийн бага хэмжээ (10 хувь[1] )-гээр болгож бууруулсан явдал нөлөөлсөн. Гэхдээ хэрэглээний үнийн инфляцийн төвшин өндөр байх нь худалдан авах чадвар болон бодит хэрэглээг бууруулах хандлагатай байдаг.
Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх замаар Засгийн газар зарлагаа өсгөж, улмаар инфляцид нөлөөлж байгаа нь цэвэр төрийн байгууллагуудын нийт эрэлтэд нөлөөлөх байдлыг хязгаарлагдмал болгож байна. 2006 онд Засгийн газрын төсөв ашигтай гарч байсан хэдий ч 2007 онд цэвэр төсвийн нийт зарлага хязгаарлагдмал байна. Засгийн газрын төсвийн алдагдал ойролцоогоор 2 хувь байхаар тооцоолсон байна.
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Энэ нь урт хугацааны турш инфляцийн сайн үзүүлэлт байдаг. Мөнгөний нийлүүлэлтийг юу бүрдүүлдэг вэ? Хоёр энгийн тодорхойлолт байна. Үүнд: 1-рт М1 буюу бага мөнгө, өөрөөр хэлбэл гүйлгээг хийж болох мөнгөн хөрөнгө (валют + 1 шөнийн хадгаламж), 2-рт М2 буюу нийт мөнгө, өөрөөр хэлбэл эргэлтэнд байгаа бэлэн мөнгө болон бүх хадгаламж орно. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж байгаа нь мөнгөний бэлэн байдлыг нэмэгдүүлж байгаа төдийгүй гадаад валютын цэвэр нөөц өнгөрсөн 8 дугаар сард ӨЖХҮ-ээр даруй 2 дахин (+132 хувь) нэмэгдсэн нь эдийн засаг дахь мөнгөний хөрвөх чадвар нэмэгдэж, гадаадаас монгол ажилчид шилжүүлэг ихээр хийх болсонтой холбоотой: М2 2001 онд ДНБ-ний 26 хувийг эзэлж байсан бол 2006 оны эцэст ДНБ-ний 41 хувийг эзэлж байна. Энэ нь эдийн засаг дах мөнгөжүүлэлт нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Бусад хөгжиж буй орнуудтай харьцуулбал Монгол улсын мөнгөжилтийн төвшин бага юм. Тухайлбал 2006 онд бага орлоготой орнуудын М2-ын ДНБ-тай харьцах харьцаа дунджаар 52 хувьтай байсан.
Тиймээс Монгол улсын эдийн засагт инфляцийн гол шинж тэмдгүүд байсаар байна. Гэвч энэ нь түр зуурынх уу эсвэл удаан хугацааны асуудал уу? Үүнийг сайн ойлгохын тулд бидэнд Монгол улс бизнесийн аль цикльд явна вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Дэлхийн бусад орнуудад юу болж байгаа болон хөрш орнууд бас юу хийж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
Монгол улсын бизнесийн цикль хурдан өсөлтийн үе шатанд явж байна.
Тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг үйлдвэрлэл нь мөнгөн болон эд хөрөнгө, хүн хүч, технологи дээр үндэслэсэн байдаг. Үүнийг бүтээгдэхүүний гарцын хандлагын төвшин гэж нэрлэдэг. Гэхдээ аль ч үед бүтээгдэхүүний гарц, хандлагын утгатай тэнцүү байх албагүй. Байгууллагууд хэрэв бүрэн хүчин чадлаараа эсвэл үр ашигтай ажиллаж чадахгүй тохиолдолд бүтээгдэхүүний гарц, хандлагын төвшнөөс доогуур байна. Хэрэв байгууллагууд орлого өснө гэж мэдэрч чадвал тэд ажилчдаа илүү цагаар ажиллахыг ятгаж, машин тоног төхөөрөмжийг хүчин чадлаас нь илүүтэйгээр ажиллуулж чадна. Гэвч энэ байдал удаан үргэлжилж чадахгүй. Хэсэг хугацаанд хүчин зүйлс буюу үйлдвэрлэлийг эрчимтэй явуулбал бүтээгдэхүүний гарц хандлагаас илүү байна. Хандлагын эргэн тойронд байгаа бүтээгдэхүүний гарцын эдгээр хувьсал нь бизнесийн циклийг тодорхойлж байдаг. Бүтээгдэхүүний гарцын зөрүү буюу төлөвлөгдсөн бүтээгдэхүүний гарц, одоогийн ДНБ-ний хоорондын зөрөө нь бас бизнесийн циклийн хэмжүүр болдог. Бүтээгдэхүүний гарцын зөрөө нь эерэг, их байвал ДНБ нь төлөвлөгдсөн бүтээгдэхүүний гарцаас их хэмжээгээр илүү байдаг. Яагаад гэвэл машин, тоног төхөөрөмжийг илүү эрчимтэйгээр ашиглан, хүмүүсийг илүү ажиллуулсан ба нэмэлт эрэлт нь байгууллагуудыг илүү цагаа нэмэгдүүлж, өндөр цалин өгч, эсвэл машинуудыг бүрэн хүчин чадлаас нь илүү ажиллуулахыг шаарддаг. Тэгснээр байгууллагууд энэхүү нэмэгдэл зардлаа үнэ өсгөж шингээдэг. Ийм нөхцөлд инфляци өсөх хандлагатай байдаг. Дээрхи хүснэгтээс харвал Монгол улсад бүтээгдэхүүний гарцын зөрөө сүүлийн гурван жилд эерэг байсан байна.
Нийт эрэлтийн өсөлт нэмэгдэж, өсөлт нь хурдацтай байна. Хөрөнгө оруулалтын баримтаас харвал хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж байна. Үүнд: (i) үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний өсөлт хүчтэй байна, үнэ тогтмол буюу 13.6 хувьтай, үйлдвэрлэл бараг 34 хувиар нэмэгдсэн (8 дугаар сард ӨЖХҮ); (ii) гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтворжиж байгаа; (iii) зээлийн хүүгийн хэмжээ буурч байгаа (дээр Зураг 5-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад нөлөөлж байна; (iv) 2007 оны 1 дүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр болсон, аж ахуйн нэгжийн орлогын 2 төрлийн татварыг тус бүр 5 хувиар бууруулсан (татварын өндөр төвшнийг 30 дахин нэмэгдүүлсэн босго тогтоосон) нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, тэдний зарлагаа нөхөх байдлыг нэмэгдүүлэх юм; (v) эцэст нь төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 2006 онд 7 хувьтай байсан ДНБ-ыг 2007 онд 13 хувьтай байлгахаар төлөвлөгдсөн байна.
Нийтийн хэрэглээний зүйлс болон үндсэн үйлчилгээний тарифын зохицуулалт хийгдсэн нь Хэрэглээний үнийн индекс өсөхөд бас нөлөөлсөн. 9 дүгээр сарын эцэст боловсролын салбарт хувийн болон улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр 20-иос илүү хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд эмнэлгийн үйлчилгээ (ор хоногийн мөнгө) 76 хувиар өсчээ. 2007 оны 4 дүгээр сард усны тарифиыг дунджаар 74 хувь болгож нэмэгдүүлсэн.
Гадаад хадгаламжийн урсгал Монгол улс руу орж ирж байгаа нь нийт эрэлт болон инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна. Харилцах данс нь 2-р улиралд алдагдалтай байгаа бөгөөд импорт нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт, хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспорт багассаныг харуулж байна. Энэ нь алтны албан ёсны экспортын тонноор илэрхийлэгдэх хэмжээ (ӨЖХҮ-ээр -21 хувьтай байна), үнэ (ӨЖХҮ-ээр -17 хувьтай байна) [2] буурсантай холбоотой. Импортын хэмжээ нэмэгдсэн нь гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой (2 дугаар улиралд 128 сая ам.доллар байгаа нь ӨЖХҮ-ээр +30 хувьтай байна). Импортын өсөлт нь дэд бүтцийн хөгжилд саад болж байгаа зүйл (ялангуяа төмөр замын тээвэр)-ийг сайжруулах талтай. Жишээлбэл: төмөр замаар орж ирж байгаа тээврийн эргэлт эрс нэмэгдсэн (8 дугаар сард ӨЖХҮ-ээр 19-тай байсан). 8 дугаар сард гадаад валютын цэвэр нөөц даруй 2 дахин нэмэгдэж (+132 хувь), улмаар эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлсэн (Зураг).
Нийлүүлэлтийн тал дээр хөгжлийн саад болж байгаа зүйлс нэмэгдэж байна. Дотоодын зах зээлд, хэдийгээр жилийн цалин, орлогын мэдээ байхгүй байгаа ч дараахь мэдээллээс харахад эдийн засаг дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэхээр байна: хувийн секторын цалингийн жишиг болдог төрийн байгууллагуудын цалин нэмэгдэж байгаа нь цаашид эдийн засаг дахь нийт цалинг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Түүнчлэн байгаа үзүүлэлтүүдээс харвал ажиллах хүчний эрэлт нэмэгдэхээр байна: бүртгэлтэй ажилгүй байгаа хүмүүсийн тоо 3.5 хувиар буурч, үйлдвэрт ажиллагсдын тоо 2007 оны 8 дугаар сард (ӨЖХҮ) 7 хувиар өссөн байна. Барилгын салбарын үйлдвэрлэлийн зардал өссөн нь богино хугацаанд цементийн хомсдол үүссэнтэй холбоотой бөгөөд энэ нь 6 дугаар сараас хойш үнийг 70-аас дээш хувиар өсөхөд хүргэсэн. Энэхүү огцом өсөлт нь 3 хүчин зүйлээс шалтгаалсан. Үүнд: (i) БНХАУ экспортын цемент, ган палка-ны экспортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр саяхан гаргасан; (ii) богино хугацааны дотоодын үйлдвэрлэлийн хомсдол гарсан (энэ нь дотоодын цементийн үйлдвэрийг шинэчилснээс болсон), (iii) БНХАУ-ын хилээр дамжин өнгөрөх асуудлаас болон цементийн импорт саатсан[3] . Олон улсын хүрээнд саяхан гадаадын томоохон хамтрагчдын валютын эсрэг валютын нэрлэсэн ханш суларсан нь импортын барааны зардал өсөхөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн (дээрхийг үзнэ үү). Хятадын Юанийн ханш чангарч байгаа нь Монголын үнийн өсөлтөд цаашид нөлөөлсөн хэвээр байх төлөвтэй байна.
Хурдан өсөж байгаа бусад орнуудад юу болж байна вэ? БНХАУ-ыг авч үзье. Зээлийг багасгаж, хөрөнгө оруулалтыг бууруулж байна. Хятадын эрх баригчид дотоодын болон гадаадын банкуудыг жилийн эцэст төлөгдөхөөр хүлээгдэж байгаа зээлийн хэмжээг 10 дугаар сарын 31-ны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг шаардсан. Яагаад? Энэ жилийн эхний 9 сарын турш ДНБ-ий өсөлт 11.5 хувьтай байсан ба хүнсний бүтээгдэхүүн болон бензиний үнэ нэмэгдсэнээр 10 дугаар сарын эцэст инфляцийн төвшинг 6.5 хувьд хүргэсэн нь сүүлийн 10 жилд байхгүй өндөр үзүүлэлт байсан. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар их байсан ба М2-ын өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад 18.4 хувьтай байсан. БНЭУ-д гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр өнгөрсөн 1 дүгээр сараас хойш тус улсын валют 10 хувиар чангарахад нөлөөлсөн (9.5 хувьтай байна гэж тооцоолсон байсан) төдийгүй мөнгөний нийлүүлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 22 хувьд хүргэсэн нь Энэтхэгийн албаны хүмүүсийг анхаарлаа улам их хандуулахыг харуулж байгаа юм. Мөнгө болон хөрвөх хөрөнгийг цуглуулж авахын тулд Энэтхэгийн төв банк нөөцийн харьцаа (Төв банкинд хадгалуулах ёстой мөнгөний хэмжээ)-г нэмэгдүүлж, бонд гарган капиталын орж ирэх урсгалыг хянахын тулд хориглосон арга хэмжээнүүд авсан.
Нийлүүлэлтийн зарим дарамтууд дэлхийн хэмжээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй бөгөөд сүүлийн 3 жилд био-түлш гарган авах үр тарианы хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж хүнсний бүтээгдэхүүний үнэ 26 хувиар өссөн.
· Эрдэнэ шиш (40 хувиар өссөн), ногооны тос, тухайлбал дал модны тос (55 хувиар өссөн), сояа буурцагны тос (30 хувиар өссөн) гэх мэт био түлшний бэлдмэл болох үр тарианы үнийн өсөлт хамгийн их байсан. Мөн эрдэнэ шиш, тосны ургамлуудтай адил ихээхэн талбай шаарддаг буудай (53 хувиар өссөн) үүнд орно.
· Хөгжиж буй орнуудад эрэлтийн огцом өсөлт, эрчим хүчний үнэ, бордооны үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэний улмаас бага арилжаалагддаг хүнсний бүтээгдэхүүн: мах, жимс, ногооны үнэ нэмэгдсэнээс дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болоход хүргэсэн.

Хэдийгээр дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн нийт индекс сүүлийн гурван жилд 26 хувиар өссөн ч үр тариа, тосны ургамал, элсэн чихрийн үнэ улам ихээр нэмэгдсэн.
· Эрдэнэ шишийн үнэ ойролцоогоор 40 хувиар өссөн, зөвхөн АНУ-ын түлшний этанолын үйлдвэрлэлийн хэмжээ 11-ээс 25 хувь болж өссөн (дэлхийн хэмжээнд 5-11 хувиар өссөн)
· Дал модны болон сояа тосыг био түлшинд ашигладаг бөгөөд тэдгээрийн үнэ 55 ба 30 хувиар тус тус өссөн байна.
· Элсэн чихрийн үнэ 41 хувиар өссөн нь био түлшний хэрэглээ нэмэгдсэн, мөн Бразил, Тайланд гэх мэт ихэнх үйлдвэрлэгч улс орнуудад ган гачиг тохиолдсонтой холбоотой.
· Ихэнх хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт био түлшнинд ордог үр тарианы үнийн өсөлтөөс болсон ч үүнд буудайны үнийн өсөлт 53 хувиар нэмэгдсэн бас орно. Энэ нь буудайны оронд эрдэнэ шиш, тосны ургамлууд тариалах болсон, буудай экспортлодог томоохон улс орнуудад ган гачиг тохиолдсоны улмаас дэлхийн хэмжээнд буудайн нөөц багассантай холбоотой юм.
· Будаа нь био түлшинд ордог хүнсний үр тарианы өсөлтийн нөлөөнд автаагүй ч будааны үнэ 36 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Тайландын бахт, Тайландын засгийн газрын нөөцийн бодлого, болон Зүүн өмнөд Азийн импортын өсөлттэй холбоотой юм.

Эцсийн дүгнэлт, ажиглалтууд:
Дээрх ярьсан бүх зүйлийг нэгтгээд бид ямар дүгнэлтэд хүрч болох вэ?

Үүнээс нэг гол дүгнэлт хийж болох бөгөөд энэ нь ХҮИ-ийн өсөлт болон инфляцийн мэдрэмж нь үнийн харьцангуй өөрчлөлттэй ихээхэн холбоотой байна. Хүнсний хэрэглээний өсөлт нь эрэлтийн гэнэтийн цочрооноос үүсдэг (үр тариаг био түлшинд ашиглах) бол нийлүүлэлт нь Тосны хувьд мөн л эрэлт, нийлүүлэлтийн гэнэтийн цочроо (Иракийн дайн, дэлхийн хэмжээний өсөлт)-гоор хязгаарлагддаг. Үүнийг үнийн ерөнхий өсөлтөөс ялгаж ойлгох хэрэгтэй. Мөн түүнчлэн арилжаалагддаггүй зүйл жишээлбэл эмнэлгийн үйлчилгээ, сургалтын төлбөрийн өсөлт, болон бусад хураамжууд нь ихэвчлэн удирдлага захиргаатай холбоотой болохоос инфляцитай холбоогүй. Зүгээр ХҮИ-ийг харах юм бол асуудлыг хэтрүүлж болох юм. Үнийн харьцангуй өсөлт нь хэмжиж байгаа ХҮИ-д өсөж байгаа мэтээр гарах боловч харьцангуй хямд үнэтэй бараа руу шилжиж байгаа эрэлтийг сайн оруулж тооцоогүй байдаг.

Харилцах дансны алдагдал харьцангуй бага байдаг. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт л ихэд анхаарч үзүүштэй. Төсвийн бодлого агшаахаас илүү тэлэх (өдөөх) хандлагатай байгаа нь цагаа олсон бодлого биш бололтой, гэхдээ үүнийг өөрчлөхөд хэцүү. Жишээлбэл: татварын бодлогын арга хэмжээ гэх мэт.

Эрэлтийн дарамтыг хадгалахын тулд Засгийн газарт дараахь сонголтууд байна: (i) зарлагыг багасгах (төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн өргөтгөлийг багасгах); (ii) төгрөгийг чангаруулснаар импортын инфляцийг удаашруулж, мөнгө болон хөрвөх эд хөрөнгийн нэмэгдлийг удаашруулах; (iii) нөөцийн их өндөр хэмжээний шаардлагыг бий болгох буюу нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах замаар мөнгөний орж ирэх урсгалын муу нөлөөг багасгахад (ингэснээр зээлийн хүү өсөж, хувийн хэвшлийн зарлага багасна) тусална. Хамгийн чухал нь Монгол улсад өнөөдөр эдийн засгийн өргөтгөлийг тогтвортой байдлаар[4] хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

[1] Жилийн орлогын статистик мэдээ нь хувийн хэрэглээний сайн үзүүлэлт болж чадах боловч, тийм мэдээлэл байсангүй.
[2] Алтны албан ёсны экспорт буурсан нь алтны нийт экспортын хэмжээтэй адил байна гэсэн үг биш юм. Алтны экспортын зарим хэсгийг гэнэтийн ашгийн татвар төлөхгүйн тулд хулгайгаар хил давуулж, олон улсын зах зээл дээр татваргүй алт зарж ашиг олж байгаа явдал бий.
[3] Энэ нь 2007 оны 1 дүгээр сард хүчин төгөлдөр болсон татварын хуульд оруулсан бодлогын арга хэмжээнүүдийн нэг юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөх явдлыг болиулах, алдагдлыг шилжүүлэн тооцох аргыг шинээр заалт болгон оруулах зэрэг арга хэмжээ авсан нь нийт нийлүүлэлтийг хөөрөгдсөн.[4]Энэхүү бодлогын баримтыг Дэлхийн банкны эдийн засгийн баг бэлтгэсэн болно